Монгол орны 10 дугаар сарын дунд 10 хоног буюу 11-20-ны өдрүүдэд олон жилийн дунджаар агаарын дундаж температур +2 градус дулаан байдаг. Тэгвэл энэ жил дундаж температур -6.9 градусаар хүйтэн буюу -4.9 градус байлаа. Энэ нь 1981 оноос хойших хамгийн хүйтэн 10 хоног болсон гэсэн үг. Өнгөрсөн 44 жилийн хугацаанд 10 дугаар сард ингэж хүйтэрч байгаагүй аж.
10 дугаар сарын дунд 10 хоногийн агаарын температурын тархалтыг зурагт үзүүлэв.


