horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Нярайд буруу тариа хийж аминд нь хүрсэн сувилагчийн зорчих эрхийг 3 жилээр хязгаарлажээ

post-img

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хоёр сартай нярай хүүхдэд тариа андуурч хийснээс эндсэн харамсалтай хэрэг 2023 онд гарсан. Тодруулбал, Сувилагч Н-нь 2 сар 24 хоногтой О-д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч О эмийн бодисын шалтгаант харшлын шок, анафилаксын хариу урвалын улмаас нас баржээ. Тэгвэл Н-тэй холбогдох гэм буруугийн шүүх хурал 2025 оны 5-р сарын 7-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болжээ. Хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н-ын сувилах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн бол Н-ын ажиллаж байсан Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн төсвөөс 303.4 сая төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн ар гэрийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт төлөх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.Гэвч эмнэлгийн зүгээс шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Уг гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2025 оны 07 сарын 26-ны өдөр хянан хэлэлцүүлээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтад өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн юм. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар уг маргааныг хянан хэлэлцүүлээд, гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг ажил олгогч хариуцахаар тусгайлан заасан зохицуулалт байхгүй байна гэж үзээд, гэм буруутай этгээд болох сувилагч Н-ээс гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

0/1000