Монгол орны ховор амьтан болох хулан адууны нөөц, тархац нутгийг хамгаалах, олон нийтэд биологийн олон янз байдлын хамгааллын ач холбогдлыг таниулах зорилгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны шийдвэрээр жил бүрийн 10 дугаар сарын 25-ны өдрийг “Хулан хамгаалах өдөр” болгосон. Дэлхий дээрх хулангийн нийт тархац, нөөцийн 80 гаруй хувь нь Монгол оронд байдаг. Монгол орны хулан нэг жилд 70 мянган км.кв хүртэлх нутгийг хамарч нүүдэллэдэг бөгөөд шилжилт хөдөлгөөний зайгаараа хуурай газрын амьтад дотроос дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Монгол орны 262 мянган км квадрат газар нутагт 90 мянга орчим хулан байгаа боловч энэ нь түүхэн тархцын 20 орчим хувь юм. Сүүлийн жилүүдэд явуулсан олон талт судалгааны үр дүнд тоо толгой нь өсөх хандлагатай болжээ. Хулан нь говь цөлийн экосистемд маш чухал ач холбогдолтой амьтан бөгөөд хулан байгаа газар ус бий гэж үздэг. Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенц, Төв Азийн хөхтөн амьтдын санаачилга хөтөлбөрийн хүрээнд 2025 онд Хулан хамгаалах төлөвлөгөөг батлан оролцогч талуудтай хамтран хэрэгжүүлж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Өнөөдөр Хулан хамгаалах өдөр тохиож байна
- 2025/10/25
- •
- 28 цаг 28 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
