horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг 30 хоногоор цагдан хориод байна

post-img

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн баасан гаригт Шүүх Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг 16 настай охиныг хөнөөхөд хамжигчаар оролцсон гэж үзэн 30 хоногоор цагдан хорих шийдвэрийг гаргажээ Шүүхийн шийдвэрт “…Тус шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Г-г бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон”Э.Н-г “эс үйлдэхүй”-ээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв.Яллагдагч Э.Г, Э.Н нар нь хүнд ангиллын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан цагдан хорих үндэслэл байгаа болох нь прокуророос танилцуулсан баримтуудаар нотлогдож байх тул 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв” гэжээ.

0/1000