Архангай аймгийн Цахир суманд хэрэгжүүлсэн орчин үеийн ариун цэврийн байгууламжтай Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг танилцлаа.

“Эрдэнэт үйлдвэр” компанийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд Цахир сумын 3-р ээлжийн сургууль, дотуур байр, цэцэрлэгт орчин үеийн ариун цэврийн байгууламж хийж, ашиглалтад оруулав. Уг ажлыг “Жаклин” ХХК гүйцэтгэжээ.


