horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Л.Оюун-Эрдэнийн хянан шалгах түр хороог өнөөдөр байгуулах уу?

post-img

УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг. Тэгвэл өнөөдөр МАН болон АН-ын бүлэг 10:00 цагаас хуралдахаар товложээ. Мөн ХҮН намын зөвлөл тов ёсоор хуралдана. Намын бүлгүүд энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх зарим хуулийн төсөл болон цаг үеийн асуудлыг авч хэлэлцэнэ.

·Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай /үргэлжилнэ/

· Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын гишүүд 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/

0/1000