horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

УИХ-ын гишүүний тэтгэмжийг байхгүй болгох санаачлагыг 100 мянган иргэн дэмжжээ

post-img

D-Парламент платформ дээр гаргасан УИХ-ын гишүүний тэтгэмжийн заалтыг хүчингүй болгох өргөдлийг 100 мянган иргэн дэмжиж гарын үсэг зуржээ. Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт зааснаар “Гишүүний бүрэн эрх дуусгавар болсон бөгөөд тухайн үедээ ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд УИХ-ын гишүүний үндсэн цалингийн хэмжээнд тэтгэмж олгоно” гэсэн байдаг.

Өргөдөл гаргагчийн уг заалт нь энгийн иргэдийн хөдөлмөрийн хөлсний тэгш байдлыг алдагдуулж, давуу байдал олгож байгаа нь нийгмийн даатгал болон бусад тэтгэмжийн хуультай зөрчилдөж, Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчимд нийцэхгүй гэж үзжээ. Өргөдөл нь 100,000-аас дээш хүний дэмжлэг авсан тохиолдолд УИХ-ын холбогдох байнгын хорооноос хэлэлцэж, шаардлагатай бол хуулийн төсөл санаачлах юм.

Тэгвэл өргөдлийг 100 мянган иргэн дэмжиж гарын үсэг зурсан байна. Гишүүд өөрсдөдөө тэтгэмж олгох боломжоо иргэдийн хүсэлтээр хасах болов уу гэдэг анхаарал татсан асуудал юм.

0/1000