“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК талбайдаа түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүн хадгалах зориулалттай нийт 35 ширхэг босоо агуулах сав, шингэрүүлсэн шатдаг хий хадгалах зориулалттай 5 ширхэг хэвтээ сав суурилуулж байна. Үүн дундаа хамгийн том сав нь 45,000 м³ багтаамжтай, 60 метр диаметртэй, 21 метр өндөр юм байна.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж байгаа юм.


