horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Х.Булгантуяаг эргүүлэн татах тогтоолын төслийг хэн санаачлах нь тодорхойгүй байна

post-img

Г.Занданшатарыг Ерөнхий сайдын албан тушаалаас огцруулахдаа Үндсэн хууль зөрчиж, буруу “саналын томьёолол” ашигласан гэж Үндсэн хуулийн цэц дүгнэсэн. Тус хуралдааныг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарснаар Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжилж байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн учир одоо УИХ-ын үйл ажиллагааг УИХ-ын дэд дарга нар удирдах учиртай. Гэвч МАН-ын бүлгээс томилогдсон дэд дарга Х.Булгантуяа Төрийн ордонд цэцийн хуралдаанаас хойш харагдсангүй. Ямартай ч түүнийг УИХ-ын гишүүний сонгуульт ажлаас нь эргүүлэн татах асуудлыг УИХ удахгүй хэлэлцэх тухай яригдаж байна.

Х.Булгантуяаг эргүүлэн татахын тулд УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах учиртай. Гэхдээ уг тогтоолын төслийг заавал парламентын гишүүн санаачлах ёстой. Хэрэв аль нэг гишүүн Х.Булгантуяаг эргүүлэн татах УИХ-ын тогтоолын төслийг парламентаар хэлэлцүүлэхээр оруулж ирвэл байнгын хороо, чуулганы хуралдаанаар санал хурааж шийдэх юм. 

Түүнээс гадна иргэн О.Отгонтөгс улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан байна. Уг гомдолд “УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон ТББХ-ны хурлаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ Үндсэн хууль зөрчиж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн” гэсэн байна. Тэгэхээр түүнийг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэсэн 12-15 жил хорих зүйл ангитай хэргээр шалгаж болзошгүй байгаа юм. 

0/1000
Parliament

Tiim yum yu gej bhav dee. Erguu yum buu yari. Parliament hamtiin shiidver gargadag. Tegeed ch Bulgantuya UIH-n tamgiin gazraas asuuj bj sanal huraalt yavulsan shuu!