horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Хуурамч нэхэмжлэлээр 56,539,431 төгрөгийн санхүүжилт авчээ

post-img

Нийслэл болон орон нутгийн  30 гаруй лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага, 20 гаруй эмийн сангийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас шалгалт хийжээ.

Тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмжийн шаардлагыг хангаагүй, нөөцгүй болсон тухайгаа гэрээний үүргийн дагуу мэдэгдээгүй, иргэд даатгуулагчдаас хэвтэн эмчлүүлэх хугацаанд нэмэлт төлбөр авсан зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Мөн  7 эрүүл мэндийн байгууллагад Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлжээ.  Гэрээний холбогдох хэсгийг түр түдгэлзүүлэн, цахим системд 50 оношийн бүлгээр нэхэмжлэх эрхийг хаах хүртэлх арга хэмжээг авч, улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлэв.

Харин эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтаар “Эмийн санд тавих нийтлэг шаардлага” стандартыг хангаагүй, ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр олгох эмийн нөөц хангалтгүй, тусгай зөвшөөрөл дээрх хаяг баяршилдаа үйл ажилалгаа явуулаагүй, эмч нараар хуурамч жор бичүүлж, хуурамч нэхэмжлэл гарган Эрүүл мэндийн дааталын сангаас 56,539,431 төгрөгийн санхүүжилт авсан зэрэг зөрчлүүдийг илрүүлж, Улаанбаатар хотын 3, Дорноговь аймгийн 2, нийт 5 эмийн сангийн гэрээг цуцалж, 1 эмийн санд Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэн бол Төв аймгийн нэр бүхий эмийн санд зөрчил хянан шалгах тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

0/1000