horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Жолооч нар цагдааг алгасан даатгалын компанид шууд хандах боломж бүрдлээ

post-img

Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор жолооч алив ослын үед хүний амь, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, мөн жолооч нар хоорондоо маргаангүй тохиолдолд даатгалын компаниуд уг ослын талаарх мэдээлэл, баримтыг цахимаар хүлээн авч, нөхөн төлбөр олгох асуудлыг шуурхай шийдвэрлэх боломж бүрдлээ. Ийм нөхцөлд жолооч нар цагдаагийн байгууллагад ослын төлаар мэдэгдэх үүргээс чөлөөлөгдөнө. Ослын мэдээллийг цахимаар бүртгүүлж, даатгалын компанид шууд хандах боломжтой юм. Энэ нь ослын бүртгэл, нөхөн төлбөрийн үйл явцыг хялбаршуулж, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх юм байна.

Жолооч нар осол гаргасан үедээ холбогдох даатгалын компанийн утасны дугаар болон цахим хаягийн мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудаснаас авч болно.

0/1000