Эхийн ачийг хариулах өдөрт зориулан 11 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Дэлхийн энергийн төв Дэмчогийн хийдэд “Дэмчогийн чого” соёлын арга хэмжээ зохион байгуулна. Буддын шашны соёлыг олон нийтэд сурталчлан таниулах, соёлын өвөөр дамжуулан аялал жуулчлал хөгжүүлэх зорилготой энэ үйл ажиллагааны үеэр гавж Д.Нямсамбуу санамсрын бясалгалын хичээл заана.


