horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

10-14 насныхны дунд улаанбурхны тархалт өндөр байна

post-img

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, улаанбурхан өвчин туссан нь батлагдсан өвчтний тоо 13.544 болжээ. Одоогоор улаанбурхны халдвар авсан 6 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Эдгэрсэн 13.527, нас барсан 11 хүн бий. Харин хавьтал болсон нийт 96.794 хүн байгаа аж.

Энэ өвчинд хамгийн их өртөж байгаа нь 10-14 насны хүүхдүүд. Тэдний дунд улаанбурхан туссан 5072 хүүхэд байна. 0-4 насны 3111, 5-9 насны 1738 хүүхэд, 15-19 насны 1695 хүүхэд улаанбурхнаар өвджээ.

Улаанбурхан бол халдварлах чадвар өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин, цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурхны эсрэг вакцинд хамрагдаагүй, хоцорсон бол нөхөж тариулан, өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

0/1000