horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Мөрөн сум хогоо шатаахаа болив

post-img

Хөвсгөл аймгийн Мөрөн сум 1960 оноос хойш Элстийн ард ашиглаж буй хогны цэгээ ландфилл аргаар дарж, устгадаг боллоо. Хог хаягдлаа шатаах аргаас бүрэн татгалзах энэ ажлын гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын “Элемент медикалл” ХХК шалгарч, ажлаа эхлүүлэв.

Тус компани шинэ газар хөндөхгүйгээр, одоо ашиглаж буй талбайг өөрчлөн зохион байгуулж, хог хүлээн авах шинэ талбай бий болгох юм байна. 10 дугаар сарын 28-ны байдлаар тус компани нийт 9 техникээр 600 м² газрыг 1700 м³ шороогоор 1–1.5 м зузаан хучиж байна. Ингэснээр шаталт бүрэн зогсож, байгаль орчны бохирдол бууран, иргэдийн эрүүл, цэвэр орчинд амьдрах нөхцөл сайжрах юм.

Мөрөн сумын төвлөрсөн хогийн цэг 170 орчим га талбайг хамарч, тэлсээр Дэлгэрмөрөн гол болон Мөрөн сумын 13-р багийн айлтай хаяа нийлжээ.

0/1000