horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

НДШ төлсөн тухай хуурамч баримт үйлдэж 32,2 тэрбум төгрөг залилжээ

post-img

ТЕГ-аас нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулж, улмаар банк, санхүүгийн байгууллагуудаас их хэмжээний зээл гаргуулан авч, хохирол учруулсан үйлдлийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Уг хэрэгт Монгол улсын иргэн “З”, “М”, “А”, “У”, “Б”, “С” тэргүүтэй 3 бүлэг этгээдүүдийг холбогдуулан шалгаж байгаа юм. Дээрх нэр бүхий иргэд нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвараа алдсан 290 иргэнийг үйл ажиллагаа явуулдаггүй 17 аж ахуй нэгжид өндөр цалинтай ажилладаг мэтээр нийгмийн даатгалын шимтгэл, төлөлтийн талаар хуурамч баримт үйлдэн, нийгмийн даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад “хахууль өгөх” замаар Нийгмийн даатгалын цахим санд оруулж, улмаар арилжааны 9 банк, банк бус санхүүгийн 88 байгууллагуудаас нийт 32,2 тэрбум төгрөгийг зээл авч, хохирол учруулсан нь тогтоогдоод байна. Хэрэгт холбогдсон этгээдүүдийг Эрүүгийн хуулийн 18.6 “Мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

0/1000