horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

С.Ганбаатарын цэцэд гаргах саналыг чуулганаар хэлэлцэнэ

post-img

Өнөөдрийн чуулганаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн цэцэд гаргах саналыг үргэлжлүүлэн хэлэлцүүлэхээр товлосон байна. Уг саналд УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг хийсэн нь нотлогдоогүй байхад хууль хяналтын байгууллагаас шалгадаг явдлыг болиулах санал багтаж байгаа юм. Гишүүд гэмт хэрэгт холбоотой эсэх нь нотлогдоогүй байхад байн байн дуудаж байцаалт мэдүүлэг авах нь их хурлын гишүүний халдашгүй дархан байх эрхэд нөлөөлж байна хэмээн С.Ганбаатар гишүүн мэдэгдээд байгаа билээ.

Чуулганаар мөн Л.Оюун-Эрдэнийн байгуулах түр хороо байгуулах асуудлыг мөн хэлэлцүүлэхээр товложээ.

0/1000