Жирэмсний эрт үеийн илрүүлэг, NIPT шинжилгээний талаарх мэдлэг мэдээллийг эх барих, эмэгтэйчүүдийн эмч, ургийн оношилгооны чиглэлээр ажилладаг эмч, мэргэжилтнүүдэд танилцууллаа. Мөн түгээн дэлгэрүүлэх, шинжилгээг зохистой хэрэглэх мэдлэг, хандлага, ойлголтыг сайжруулахад чиглэлэлэсэн сургалт боллоо.
Энэхүү сургалтад Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Нийслэлийн амаржих газрууд, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд, Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүд (БОЭТ), дүүрэг, аймаг болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцов.
Пренатал илрүүлэг, оношилгооны өнөөгийн байдал, орчин үеийн шинэ технологийн чиг хандлагын талаар илтгэл тавьж танилцууллаа.
Жирэмсний эрт үеийн илрүүлэг, оношилгоонд NIPT шинжилгээг нэвтрүүлснээр жирэмсний үеийн эрт илрүүлэг, ургийн оношилгооны чанарыг сайжруулах, шинэлэг технологийг эмнэлгийн практикт нэвтрүүлэх ач холбогдолтой юм.






