Монгол Улсын нийт хүн амын гуравны нэгийг 15–34 насны залуус эзэлдэг ч шийдвэр гаргах түвшинд тэдний үзүүлэх бодит оролцоо хангалтгүй, дижитал оролцооны боломж хязгаарлагдмал хэвээр байна. Иймд залуусын санаачилга, дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилгоор Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Дойче Велле” академи, “Faro Foundation” ТББ, “Монголын залуучуудын эвсэл” ТББ хамтран, “Hack the Future: Дижитал орчин дахь залуусын оролцоо” хакатон зарлажээ.
Хакатоны зорилго нь шийдвэр гаргах түвшинд залуусын оролцоог нэмэгдүүлэх дижитал шийдэл болон цахим нөлөөллийн аяны санааг тодорхойлох, инновацлаг арга замыг боловсруулахад оршино. Европын Холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Voices for Change – Өөрчлөлтийн дуу хоолой” төслийн хүрээнд зохион байгуулж буй эл хакатон 11 дүгээр сарын 6–8-нд 36 цагийн турш тасралтгүй үргэлжилнэ. Оролцогчдыг 10 дугаар сарын 31-ийг дуустал бүртгэнэ.
Хакатоны шагналын сан нийт 30 сая төгрөг. Залуусын дижитал оролцоог дэмжих хамгийн шилдэг санаачилгуудыг урамшуулна.
Цахим бүртгэлийн холбоос: https://forms.gle/zVAxKEzc7nef3xnf7
Холбоо барих утас: 9909-5462, 9918-0233, 7000-7222 (3-р шугам)

