Хөвсгөл аймгийн Ханх сумын Баясгалант багийн Боштого гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 310 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км/ 10-р сарын 31-ний 00:54:01 цагт газар 4.2 магнитуд хүчтэй хөдөллөө. Энэ тухай 01:00 цагт Одон орон геофизикийн хүрээлэн мэдээлэв. ОБЕГ-аас тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан, Ханх сумын засаг даргаас уг аюулын талаар тодруулахад “Чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн. Учирсан хохирол үгүй” гэж мэдээлсэн байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

- Шинэ
- Хандалттай
