horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

AI, хуурамч дүрс шалгах технологи хууль бусаар ашиглахын эрсдэлийг ФАТФ анхаарууллаа

post-img

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын ээлжит чуулга уулзалт Франц улсын нийслэл Парис хотод болжээ. Уг уулзалтаар харилцан үнэлгээний шинэлэгдсэн тавдугаар шатны аргачлалын дагуу хийсэн анхны үнэлгээний тайланг баталсан нь онцлох үйл явдал боллоо гэж Санхүүгийн зохицуулах хороо мэдээлэв.

Хиймэл оюун (AI) болон хиймэл оюуны тусламжтайгаар хуурамч дүрс шалгах технологи (deepfake)-ийг хууль бусаар ашигласнаар үүсэж болзошгүй эрсдэлийн талаар олон нийтэд анхааруулах мэдэгдэл гаргасан байна. Түүнчлэн ФАТФ-ын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр өндөржүүлсэн хяналтад орсон орны жагсаалт буюу “саарал” жагсаалтаас Буркина Фасо, Мозамбик, Нигери, Өмнөд Африк зэрэг улсыг хасахаар шийдвэрлэжээ.

0/1000