Эрчим хүчний яамны санхүүжилтээр Хөшөөтийн уурхайг түшиглэн барьсан шахмал түлшний үйлдвэрийн эзэмшил, ашиглалт, үйл ажиллагааг хариуцах орон нутгийн өмчит ХХК байгуулах тухай асуудлыг Ховд аймгийн ИТХ хэлэлцэн баталлаа. Шинээр байгуулсан “Хөшөөт-Энержи көүл” ОНӨХХК цаашид Хөшөөтийн шахмал түлшний үйлдвэрийг хариуцна.
Тус үйлдвэрт тоног төхөөрөмж суурилуулж дуусан, улсын комисс хүлээж авчээ. 2026 оны 2-р улиралд багтаан үйлдвэрийг цахилгаантай болгож, бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Жилд 89 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэр ашиглалтад орсноор 100 гаруй хүн байнгын ажилтай болно.


