horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Монголын 2 эмнэлгийг Нарны цахилгаан, дулаанаар хангадаг боллоо

post-img

Архангай аймгийн Чулуут, Сүхбаатар аймгийн Наран суманд “Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийн загвар төсөл” хэрэгжүүллээ. Чулуут сумын Эрүүл мэндийн төвийн халаалтын системийг 10-р сарын 30-нд хүлээлгэж өгөв. Эрүүл мэндийн төвийн барилгыг энэ оны 6 дугаар сараас засаж, дулааны алдагдлыг бууруулжээ. Мөн 80 кВт хүчин чадалтай Нарны цахилгаан үүсгүүр, 800 кВт/ц багтаамжтай цахилгаан хуримтлуур, агаар-ус төрлийн 90 кВт-ын хүчин чадалтай дулааны насосны барилга барьсан байна.

Чулуут бол Хангайн нурууны хүйтэн сумдын нэг. Тус сумын ЭМТ-ийн 2842 ам метр, 2 давхар барилгыг 2005 онд, өргөтгөлийг нь 2020 онд ашиглалтад оруулсан ч хүйтэн аж. Тус төвд сэргээгдэх эрчим хүчний дулаалгын систем суурилуулснаар 81 тонн нүүрстөрөгчийн давхар ислийг багасгаж, жилд 40 тонн нүүрс түлэхгүй болж, цахилгааны төлбөрөөс 12 сая, дулааны зардлаас 25 сая төгрөг хэмнэжээ. Өвөл Нарны үүсгүүрээс үйлдвэрлэх нийт цахилгааны 80 хүртэл хувийг, дулааны улиралд үйлдвэрлэх цахилгааны 40 орчим хувийг тус эмнэлэг ашиглана. Үлдсэн цахилгааныг сумын бусад байгуулагад нийлүүлэх боломжтой. Өнөөдрийн байдлаар уг үүсгүүр цагт 160 кВт цахилгаан гаргаж, 80 орчим айлыг хангаж байна.  

Эрчим хүчний яамны захиалгаар Азийн хөгжлийн банк, Япон улсын “Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сан”-гийн буцалтгүй тусламжийн уг төслийг хэрэгжүүлжээ. Монгол Улс 2030 он гэхэд дотоодын нийт эрчим хүчнийхээ 30 хувийг сэргээгдэх эрчим хүч болгохоор олон улсын өмнө үүрэг хүлээсэн юм.

0/1000