Өнөөдөр чуулганаар Төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэгдэх хуваарь гарсан байна. Удтал хэлэлцүүлэг нь хойшилсон 2026 оны төсвийн хууль одооноос эрчимтэй хэлэлцэгдэх төлөвтэй боллоо. Өмнө нь баасан гариг бүрийн хоёрдугаар хагаст чуулганаар Ерөнхий сайдын цаг байсан бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын санаачилгаар УИХ-ын гишүүдийн асуулгын цаг болсон юм. Өнөөдөр байнгын хороогоор төсвийн хуулийн 3 дахь хэлэлцүүлэг орохоор хүлээгдэж байгаа ч одоогоор байнгын хорооны хурал төлөвлөөгүй байна. Өмнө нь 3 шатны хэлэлцүүлгээр төсвийн хуулийг хэлэлцдэг байсан бол одоо 5 шатны хэлэлцүүлэг дамждаг болж өөрчлөгдсөн билээ. Хуулийн дагуу парламент 11-р сарын 15-ны дотор 2026 оны төсвийг баталж дуусгах учиртай байдаг.


