horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Оюутолгой”-н зээлийн хүүг 2026.01.31-ний дотор шийдвэрлэхийг эрмэлзэнэ

post-img

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын 2025 оны 65, 68, 73 дугаар захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг, “Рио тинто” группийн ажлын хэсэг өчигдөр хэлэлцээ хийж эхэлсэн. Тэд өчигдөр тодорхой асуудлаар зөвшилцөлд хүрч, протоколд гарын үсэг зурлаа.

Протоколд “Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувийн зохистой байдлыг хянан үзэх хэлэлцээ албан ёсоор эхэлснийг баталгаажуулсан байна. Улмаар 2026 оны 1 дүгээр сарын 31-ний дотор шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв дурдсан хугацаанд зөвшилцөлд хүрэхгүй бол дээрх хугацааг сунгахаар талууд тохиролцжээ.

Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг олон улсын зах зээлийн стандартын дагуу тогтоох, зээлийн хүүтэй холбоотой бусад нөхцөлийг авч хэлэлцэхээр тогтлоо. Мөн менежментийн үйлчилгээний төлбөрийн тухайд олон улсын жишигт нийцсэн, шударга, хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг олохоор ажиллах, хэлэлцээний явцад ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй байхыг эрмэлзэнэ хэмээн талууд тохирсон байна. Хэлэлцээ үргэлжилж байна.

0/1000