Монгол улсын төрийн эрх дээд байгууллага парламент өнгөрөгч 9-р сард 7 удаа хуралдсан байна. Намрын чуулган эхэлсэн гэдэг утгаараа өнгөрөгч 9-р сард их хурлын ирц харьцангуй өндөр байжээ. Тодруулбал 9-р сарын чуулганы үйл ажиллагаанд бүтэн оролцоогүй ганцхан гишүүн байгаа нь Ж.Ганбаатар бөгөөд эмнэлгийн чөлөөтэй байжээ. Харин чуулганы 7 удаагийн үйл ажиллагааг тасалсан тоогоороо Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тэргүүлж байна. Тэрээр 2 удаа чуулганы хуралдааныг тасалжээ. Харин Х.Тэмүүжин, С.Лүндэг, Б.Дэлгэрсайхан, Л.Гантөмөр, С.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Х.Баттулга нарын 7 гишүүн 9-р сард тус тус 1 удаа чуулганы үйл ажиллагааг тасалсан хэмээн бүртгэгджээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
9-р сард парламентын ирц харьцангуй өндөр байжээ
- 2025/10/31
- •
- 10 цаг 2 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай





