horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын үндсэн тунелийг барьж эхэлжээ

post-img

Ховд аймгийн засаг дарга М.Амарсанаа 10-р сарын 31-нд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж буй “Повер Чайна” ХХК-ийн ерөнхий менежер Хи Шинфэй тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзжээ. Энэ оны 6-р сараас барьж эхэлсэн уг УЦС-ыг 2030 онд ашиглалтад оруулна. Өнөө жил төв кемп, хавцал дундах кемпийн талбай, бараа материалын агуулах, гаалийн хяналтын бүс байгуулан, ус зайлуулах тунел, үндсэн тунель байгуулах ажилдаа оржээ.

Уг ажилд Ховд, Баян-Өлгий аймгаас 350 орчим хүн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа аж. Жил бүрийн ажлын төлөвлөгөөтэй уялдуулан, төсөл дээр орон нутгаас авч ажиллуулах хүний тоог гаргах юм. Иймээс Ховд аймгийн засаг дарга М.Амарсанаа монгол ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, Хөдөлмөрийн тухай хуулийг чанд мөрдөж ажиллах асуудлаар Хи Шинфэй санал солилцов.

2026 онд орон нутгаас ажиллах 200 туслах ажилчны нийгмийн асуудал, цалин, амралтын хуваарийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэхээр талууд тохирчээ. Мөн хүнсний бүтээгдэхүүн гэх мэт хангамжийг орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс “Повер Чайна” ХХК тендерээр авахаар тогтсон байна.

0/1000