Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд өчигдөр авто замын зорчих хэсэгт 2 машин мөргөлдсөний улмаас 1 хүн машины төмөр хийцэд хавчуулагджээ. Замын цагдаагаас ирсэн уг дуудлагыг 11-р сарын 3-ны 12:04 цагт аврагчид хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Bongo-3” загварын бага оврын ачааны машин, иргэн Ж-гийн “Vellfire” загварын суудлын машинтай мөргөлдсөн байв. Уг ослын үеэр ачааны машинд зорчиж явсан, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны иргэн Б /18 настай, эрэгтэй/-ын 2 хөл машины бүхээгт хавчуулагдан гэмтсэн, хөлөө гаргаж авч чадахгүй байсан аж. Аврагчид түүнийг эсэн мэнд гаргаж, Яаралтай тусламжийн төвд шилжүүлэн өгсөн байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Зорчигчийн 2 хөл машины бүхээгт хавчуулагдан гэмтсэн осол гарчээ
- 2025/11/04
- •
- 4 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
