horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Монголын 11 бууч ДАШТ-д өрсөлдөнө

post-img

Египет улсын Каир хотод буудлагын спортын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 7-18-нд болно. 56 дахь удаагийн уг тэмцээнд 71 орны нийт 697 тамирчин оролцохоор мэдүүлжээ.

Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг (урт буу), Д.Оюун (гар буу) нарын удирдлага дор урт бууны дасгалд Н.Баяраа, Э.Сайнхүү, Б.Эрхэмбаяр, Г.Нандинзаяа, О.Есүгэн, Т.Золжаргал нар өрсөлдөх бол гар бууны дасгалд Э.Даваахүү, Ш.Буянзаяа, Э.Бадамгарав, Т.Баярцэцэг, А.Ариунзаяа нар цэц сорино.

Монголын тамирчин Д.Мөнхбаяр 1998 онд гар бууны 10 метрийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэн, манай улсаас төрсөн анхны Дэлхийн аварга болсон юм. Энэ спортын ДАШТ-ээс Монголын баг тамирчид 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байна. Олимпын наадмын бус төрлөөр болсон ДАШТ-ээс 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж байв.

0/1000