Х.Х, Х.Ц, Г.А нар нь бүлэглэн 2019-2023 онуудад өөрсдийн нэр дээр 53 хуулийн этгээд үүсгэн байгуулж, 107 хуулийн этгээдэд нийт 87 тэрбум 662 сая төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр 944 ширхэг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, цахим тайлангийн системд тайлагнаж, санхүүгийн хуурамч баримтуудыг нэр бүхий хуулийн этгээдүүдэд өгсөн гэмт хэргийг зохион байгуулалттай үйлджээ. Энэхүү хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 Татвар төлөхөөс зайлсхийх, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1, 2.2 Мөнгө угаах, Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглахад зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
87 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр тайлагнаж мөнгө угаажээ
- 2025/11/04
- •
- 3 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
