horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Алдарт “Гэм зэм” жүжиг дахин тайзнаа

post-img

“Орфей” театр Оросын алдарт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” жүжгээ 11 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд 4-хөн удаа Тусгаар тогтголын ордонд тоглохоор бэлтгэж байна. “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” (Will to art) хэмээх уриатай тус театр өнгөрсөн 5 жилийн хугацаанд тоглосон уран бүтээлүүдийнхээ сорыг 2025 онд үзэгчдэд дахин хүргэж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн 3 дугаар сард “Амьдрахуй”, 4 дүгээр сард “1984” жүжгээ дахин тоглож, үзэгчдийг театрын урлаг умбуулсан. Тэгвэл одоо алдарт “Гэм зэм” монголчуудад ухаарал хайрлах нь ээ.

Германы суут зохиолч И.В.Гётегийн насан туршдаа бичсэн “Фауст” постдрамын жүжгийг, Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжгийг, “Broadway” театрын алдарт бүтээл, АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр болон саркастик мелодрам төрлөөр, Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн “1984” постдрамын жүжгийг, Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийг “Орфей” театр Монголын үзэгчдэд толилуулаад байна.

0/1000