E-Business платформ хэрэглээнд нэвтэрснээр 1000 гаруй бизнес эрхлэгч шинээр аж ахуйн нэгжээ байгуулж, 40 мянга орчим иргэн, байгууллага ашиглаж эхэлжээ.
Өмнө нь компани байгуулах, зөвшөөрөл сунгах, тайлан өгөхийн тулд төрийн албаны үүд сахиж, бичиг цаас бүрдүүлдэг байдал арилж байна хэмээн Эдийн засаг хөгжлийн сайд Б.Учрал танилцууллаа.
Ингэснээр далд эдийн засаг хумигдаж, татварын бааз суурь тэлэх нөхцөл бүрджээ. Монгол Улс цахим засаглалын үзүүлэлтээр бүс нутгийн орнуудыг гүйцэж, байр ахисаар байна.

