horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг ил болгоно гэв

post-img

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар уурхайд ажиллах үеэрээ, тус компанитай байгуулсан гэрээ нэг бүрийг татан авч, биелэлт, гүйцэтгэл, талуудын үүрэг хариуцлагыг нарийвчлан шалгах үүрэг өгсөн. Мөн зөрчил, хууль бус байдал илэрвэл дүгнэлтийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахыг даалгасан юм. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой хэд хэдэн шийдвэрийг танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Эрдэнэс Тавантолгой компанийн 2010 оноос хойшхи нүүрс худалдах, худалдан авах 513 гэрээг ил болгоно. Нийтдээ 581 гэрээг ил болгохоор төлөвлөсөн байгаа. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд хөндлөнгийн олон улсын аудит оруулахаар шийдвэрлэсэн” гэлээ.

0/1000