horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ

post-img

Эдийн засаг, бизнесийн хууль эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд Улсын Их Хурлын гишүүд, уул уурхайн салбарын төлөөлөл, газрын тос хайгуул олборлогчид, бизнесийн төлөөлөлтэй өглөөний уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр уул уурхай, байгалийн хийн хайгуул ба олборлолт, даатгал, үнэт цаасны арилжаа, газрын тос зэрэг эдийн засгийн голлох салбаруудад тулгамдаж буй асуудлыг ярилцлаа.

Хууль тогтоомжийн хүрээнд хийх боломжтой зохицуулалтуудын талаар энэ үеэр онцлов.  Бизнесийн төлөөллүүд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын орчныг сайжруулах нь эдийн засгийн тогтвортой өсөлтөд чухал нөлөөтэй болохыг онцлон тэмдэглэв.

Уулзалтад Бизнесийн холбооны нэгдсэн зөвлөл, Газрын тос, байгалийн хийн хайгуул олборлогчдын холбоо, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо, Монголын Даатгалын Зах Зээлийн Холбоо, Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциаци, мөн ассоциацийн гишүүн компаниудын захирлууд оролцлоо.

0/1000