Боловсролын зээлийн сангаас дотоодын их, дээд сургуулийн оюутнуудад олгодог хөнгөлттэй сургалтын зээлийн хүсэлт хүлээн авах хугацааг 14 хоногоор сунгажээ. Оюутан, суралцагчид 2025-2026 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд энэ зээлийг авч болно. Уг зээлийг авахыг хүсвэл сурч буй сургуулийнхаа сургалтын албанд хүсэлтээ гаргах юм байна.
Зээл авахыг хүсэгчид Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор баталсан журамд заасан шалгуур, шаардлагыг бүрэн хангасан байх хэрэгтэйг Боловсролын зээлийн сангаас анхааруулав.

