“Оюу толгой” компанийн хувьд анхны ачилтаас хойш өнөөдрийг хүртэл нийт 12 жилийн хугацаанд зэсийн баяжмалаа зөвхөн Гашуунсухайт боомтоор, 100 хувь авто тээврээр гаргаж ирсэн. Зэсийн баяжмалын багахан хэсгээ энэ долоо хоногийн нэг дэх өдрөөс эхлэн Замын-Үүд боомтоор, төмөр замаар экспортолж эхэллээ.
Зэсийн баяжмалыг хоёрдогч боомтоор гаргасан анхны тохилдол бөгөөд шинэ хэрэглэгчдэд өрсөлдөөн үүсгэж, зэсийн үнийг тогтвортой барих, өсгөх боломж бүрдүүлэх чухал нөлөөтэй юм. Энэ ажлыг Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, “Монложистик групп” гүйцэтгэх юм байна.

