Монгол-Солонгосын политехник коллежийн техникийн боловсрол олгох сургалтын 12 төгсөгч Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд элсэлтийн ерөнхий шалгалтгүйгээр шатлан суралцаж байна. Тус коллежийг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэлийн технологи, хувцасны дизайн мэргэжлээр төгсөгчид ШУТИС-ийн нэхмэлийн инженерчлэл бакалаврын түвшинд шатлан суралцаж байгаа аж. Эдгээр 12 оюутнаас амжилттай сурч буй 4-т нь “Гоёл кашмер” ХХК сургалтын төлбөрийн 50%-ийн тэтгэлэг олголоо. Тэд сургалтын тэтгэлэгт хамрагдан төгсөөд, тус компанид ажиллах урилга хүлээн авлаа.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Политехник коллежоос их сургуульд орсон 4 оюутанд тэтгэлэг олголоо
- 2025/11/06
- •
- 27 цаг 59 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
