horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

“Ажлын дараа” уран зургийн үзэсгэлэн нээлээ

post-img

Монголын уран зургийн галерей Төрийн шагналт, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Гэлэнгийн Одонгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Ажлын дараа” үзэсгэлэн нээлээ. Тус үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн сан хөмрөгийн 30 орчим, уран бүтээлчийн гэр бүлийн цуглуулгад буй 24 бүтээлийг тавьжээ.  

Үзэсгэлэнд “Ажлын дараа”, “Хасбаатар”, “Ахмад уран бүтээлчид”, “Сайн дурын уран сайханчид”, “Эх нутгийн дуулал”, “Ээх хайрхан”, “Дэлгэрхаан уул”, “Мөрүү хад”, “Улз голын малчин”, “Эхийн хөрөг” зэрэг байгаль, ахуй амьдрал, уран бүтээлчдийн дүр төрхийг харуулсан сор бүтээлүүдийг дэлгэжээ. Г.Одон уран бүтээлээрээ монгол хүний аж төрөх ёс, хөдөлмөр, байгалийн уур амьсгал, сэтгэлгээний өнгө аясыг бодит яруу дүрслэлээр өгүүлдгээрээ онцлог юм.  

“Ажлын дараа” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл Монголын уран зургийн галерейд гарч байна.

0/1000