БНХАУ-ын Худалдааны Яам, Шанхай хотын Ардын засгийн газар хамтран зохион байгуулдаг VIII удаагийн Хятадын Олон Улсын Импортын экспо 2025 оны 11 сарын 5-10-нд Шанхай хотод болж байна. Нээлтийн ёслолд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян оролцож үг хэлсэн бөгөөд олон улсын нийт 1500 гаруй хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо.
Энэ удаагийн экспод дэлхийн 155 улс орон, бүс нутаг болон олон улсын байгууллагын нийт 4108 компани оролцож, экспо нийт 430 мянган м2 талбайг хамарч түүхэндээ хамгийн том хэмжээнд хүрч, 461 шинэ бүтээгдэхүүний нээлт танилцуулагдан 80 гаруй худалдаа, хөрөнгө оруулалтын хурал, форум арга хэмжээ зохион байгуулж байна.
Тус экспо нь дэлхийн компаниудад инновацийн ололт амжилтаа харуулах, экспортын гол бүтээгдэхүүнээ сурталчлах, хамтын ажиллагааны боломжийг хуваалцах, Хятадын зах зээлд нэвтрэх чухал боломжийг олгодог юм.


