horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Агаарын навигацын хураамжийг улсын төсөвт төвлөрүүлэхгүй байхыг санал болголоо

post-img

Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Иргэний нисэхийн үндэсний төв хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороодаас УИХ, Засгийн газрын гишүүдэд зориулж санал гаргажээ.

Иргэний нисэхийн ерөнхий газар нь 1998 оноос эхлэн улсын төсөвт агаарын навигацын хураамжаас орлого төвлөрүүлж ирсэн. 2025 оны байдлаар улсын төсөвт төвлөрүүлэх 80 тэрбум төгрөгөөс эхний хагас жилд 37 тэрбумыг төвлөрүүлжээ. Агаарын навигацын үйлчилгээний хураамжаас улсын төсөвт төвлөрүүлж эхэлсэн шалтгаан нь 1993 болон 1995 онд Азийн Хөгжлийн Банкнаас авсан 60 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлсэн хоёр томоохон төслийн зээлийг эргэн төлөх үүрэгтэй шууд холбоотой юм. ИНЕГ дээрх 2 төслийн 60 сая ам.долларын зээлийг эргүүлэн төлөхөд зориулж, улсын төсөвт 1998-2024 оны хооронд нийтдээ 750.3 сая ам долларыг буюу даруй 10 дахин их дүнг төвлөрүүлжээ.

Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш өөрөө өөрийгөө санхүүжүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн иргэний нисэхийн салбарыг илүү хүртээмжтэй, өндөр бүтээмжтэй стратегийн салбар хэвээр нь авч үлдэхийн тулд 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд буй Иргэний нисэхийн тухай шинэчилсэн хуулийг хэлбэрэлтгүй сахин мөрдөж, санхүүгийн хүчин чадлыг нь бататган, дэмжих цаг ирээд байна.

Иймд Монгол Улс 1989 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэгдэн орсон Олон Улсын Иргэний Нисэхийн тухай Чикагогийн 15 дугаар зүйл, “Нисэх буудлууд болон Агаарын навигацын үйлчилгээний хураамжийн талаар бодлого (Doc 9082)” баримт бичгийн 3 дугаар хэсгийн 3.1.2 заалтад заасны дагуу өртөгт суурилсан агаарын навигацын үйлчилгээний болон нисэх буудлын үйлчилгээний хураамжаа авч доорх зорилгоор зарцуулах талаар улсын төсвийн төсөл боловсруулах, батлахдаа харгалзан авч үзнэ үү гээд ингэсэн тохиолдолд дараах ажил үйлчилгээг сайжруулах боломжтой гэдгээ мөн илэрхийлсэн байна.

Агаарын навигацын үйлчилгээний болон нисэх буудлын үйлчилгээний хураамжийг зарцуулах үндсэн чиглэл:

  • Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагааны тэргүүлэх стратегийн зорилтуудыг хангахад чиглэсэн чадварлаг, мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх, олон улсын дундаж хэмжээний цалин хөлсний системийг хэрэгжүүлэх, ажлын бүтээмжийг тогтвортой өсгөхөд чиглэсэн гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, байгууллагын зорилгод хүрэхэд шаардлагатай шинэ мэдлэг, ур чадварт сургаж хөгжүүлэх, ажилтны амьдралын мөчлөгт нийцүүлэн нийгмийн баталгааг хангах замаар тогтвор суурьшилтай ажиллуулах бодлогыг тодорхойлж, хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагааг сайжруулах.
  • Бүс нутгийн болон олон улсын иргэний нисэхийн салбарын хөгжлийн хандлага, чиглэлийг харгалзан үзэж өөрийн орны онцлогт нийцүүлэн агаарын навигацийн үйлчилгээний болон нисэх буудлын үйлчилгээний суурь дэд бүтэц, байгууламж, систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлт, сайжруулалтыг тодорхой үе шаттайгаар, тогтмол хийх гэжээ.

0/1000