Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багахр дайрдаг төмөр замын гарамд өнгөрсөн шөнө суудлын машин ачааны галт тэрэг мөргөжээ. Галт тэрэгний урдуур амжиж орох гээд чадалгүй гарсан уг ослын улмаас машины жолооч төмөр эд ангид хавчуулагдсан байна. Уг ослын дуудлагыг 11-р сарын 7-ны 04:42 цагт бүртгэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын аврах бүлгийн алба хаагчдыг очиход Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын чиглэлд ганцаараа зорчиж явсан иргэн “Prius-30” загварын суудлын машинаараа Шарынгол сумаас Дархан-2 өртөөний чиглэлд зорчиж байсан ачааны галт тэргийг мөргөсөн байв. Уг машины жолооч С гэх 22 настай, эрэгтэй машиныхаа төмөр хийцэд хавчуулагдсан байна. Түүнийг аврагчид эсэн мэнд гаргажээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Галт тэрэг мөргөөд, машиныхаа төмөрт хавчуулагджээ
- 2025/11/07
- •
- 37 цаг 27 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
