horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

“Монгол абилимп-2025” улсын уралдаан болж байна

post-img

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадварыг үнэлж, хөдөлмөр эрхэлтийг дэмжих зорилготой абилимп буюу ур чадварын олимп өнөөдөр эхэллээ. 1981 оноос хойш Дэлхийн улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй хүний чадамжийг үнэлэх, ялгаварлан тусгаарлах, уламжлалт хандлагыг халж, тэдний хөдөлмөр эрхлэх, мэргэжил эзэмшихэд түлхэц өгөх зорилгоор ийм уралдаан зохион байгуулж эхэлжээ.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдлэг, туршлагыг олон нийтэд сурталчлах зорилготой “Монгол албилимп-2025” улсын II уралдааныг 4 жилд нэг удаа 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулдаг.

Өнөө жилийн уралдаанд 6 мэргэжлээр 100 гаруй иргэн оролцолж байна. Уг уралдааныг өнөөдөр Худалдаа аж үйлдвэрийн танхимд очиж үзэх боломжтой. Үүнд тэргүүлсэн ялагчийг 2027 онд Бүгд Найрамдах Финлянд Улсад зохиогдох Дэлхий дахинаа 4 жилд нэг удаа болдог мэргэжлийн ур чадварын 11 дэх уралдаанд оролцуулна.

0/1000