horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Хятад руу 2680 толгой хонь гаргажээ

post-img

Монгол Улсын хэмжээнд 2025 онд 213.3 мянган малчин өрхөд 65.7 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан дүн гараад байна. Үүнээс 16 мянга гаруй малчин өрхийн 5.7 сая толгой мал отроор өвөлжихөөр байгааг албаныхан мэдээлжээ.

Тэгвэл мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүд 2025-2026 онд 162 мянган тонн мах экспортлох нөөцтэй байна. Харин өнөөдрийн байдлаар 59 аж ахуйн нэгж 51 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг 211.2 сая ам.доллароор экспортолжээ. 2025 оны аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 57099 толгой бог малыг амьдаар экспортод гаргах зөвшөөрөл олгосноос 43 мянгыг нь экспортолсон байна. Ингэхдээ Узбекистан руу 26 мянга, Хятад руу 2680 толгой хонь гаргажээ. 

0/1000