horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Сэлэнгийн брэндийг “Сэлэнгэ” худалдааны төвд худалддаг болно

post-img

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20-р хороонд байрладаг “Делта холдинг” худалдаа, үйлчилгээний төвийг “Сэлэнгэ” худалдааны төв болгохоор Сэлэнгэ аймгийн удирдлагууд зорьж байна. Тус аймгийн ИТХ-ын дарга, аймгийн засаг дарга, сумдын ИТХ-ын болон засаг дарга нар өчигдөр уг худалдааны төвтэй танилцлаа. “Сэлэнгэ” худалдаа, үйлчилгээний төв байгуулах ажлыг яаравчилж, сумандаа малчид, ногоочид, үйлдвэрлэгчдийн уулзалт зохион байгуулах үүргийг тус аймгийн засаг дарга Н.Лхагвадорж сумдын засаг дарга нарт өгөв.

Тус аймгийн 17 сум бүр өөр өөрийн онцлогтой үйлдвэрлэл эрхэлдэг. Жижиг, дунд үйлдвэрлэгчид, ногоочид, малчдын эрүүл, органик бүтээгдэхүүнээр Улаанбаатар хотын хэрэглэгчдийг жилийн туршид хангах, аймгийнхаа үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор “Сэлэнгэ” худалдааны төв байгуулахаар болжээ. 750 ам метр талбайтай энэ төвд 3000 тоннын багтаамжтай, автомат хөргүүртэй агуулах бий. Хүнсний бүтээгдэхүүнийг шинжлэх бүрэн лабораторитой аж. Малчид, ногоочид, үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг ченжийн гар дамжуулалгүйгээр шууд хэрэглэгчдэд хүргэх зорилготой фермерийн худалдааны төв юм байна.

0/1000