Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 11 дүгээр сарын 7-ны байдлаар улаанбурхан өвчин туссан нь батлагдсан өвчтөн 13.607 болжээ. Үүнээс эдгэрсэн 13.568, нас барсан 11 байна. ХӨСҮТ-д 16 хүн, орон нутгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 10 хүн байгаа аж.
Насны бүлгээр энэ өвчин 10-14 насны хүүхдүүдийн дунд элбэг байна. Энэ насны 5090 хүүхдэд уг өвчин хүрчээ. 0-4 насны 3156, 5-9 насны 1762 хүүхэд, 15-19 насны 1722 хүүхэд улаанбурхнаар өвджээ.
Улаанбурхан өвчин халдварлах чадвар өндөртэй ч вакцинаар сэргийлж болдог. Улаанбурхны вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурхны эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан, өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг эрүүл мэндийн байгууллагаас санууллаа.

