Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userБ. Ариунаа

Европ тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Европ тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Словак улсын Банска Быстрица хотод 2025 оны 11 дүгээр сарын 07-10-нд болсон мас-рестлинг буюу модон барилдааны Европ тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээс Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн ахлах ахлагч Т. Бум-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.

Дэлхийн 11 орны 140 гаруй тамирчдаас ийнхүү хүрэл медалийн болзол хангав. Энэхүү тэмцээнд Монгол Улсаас зургаан тамирчин 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж багаараа IV байрт шалгарсан байна.

0/1000