horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Сор17 түр байгууламжийг цэцэрлэгт хүрээлэнд барина

post-img


НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулах тов гарсан.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар СОР17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байгаа юм. Тэрбээр COP17 Бага хурлыг зохион байгуулах Түр байгууламж барих төслийн талбайд ажиллалаа.  Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, КОП17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга нар Түр байгууламжийн ажлын явцын талаар танилцуулав.

Өнөөдрийн байдлаар Түр байгууламжийн дэд бүтцийн ажил дууссан байна. Барилга байгууламжийн ажлын ирэх 2026 оны 7 дугаар сард бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Мөн төслийн талбайд нийт есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, ургуулж тохижуулах бөгөөд тухайн орчмыг цаашид иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд тохиромжтой ногоон бүс болгохоор төлөвлөжээ.

Энэ үеэр Б.Батбаатар сайд Үндэсний хорооны зүгээс цаг тухайд нь асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллаж байгаа. Ийм учраас Түр байгууламж барихтай холбоотой олон нийтэд эргэлзээ дагуулсан зарим асуудлаар ил тод мэдээлэл хүргэж ажиллахыг санууллаа.

0/1000