Баянхонгор аймгийн хэмжээнд мотоциклийн хөдөлгөөнийг хориглох тухай аймгийн Засаг даргын захирамж гарчээ. Хөвсгөл, Говь-Алтай аймгуудад мөн 14 хоногийн өмнөөс мотоциклын хөдөлгөөнийг хориод байсан бөгөөд иргэдийн аюулгүй байдлын үүднээс орон нутагт ийнхүү шийдвэрлэдэг жишиг тогтоод байна.
Замын зорчих хэсэг мөстөж, мотоциклын нарийн дугуй битгий хэл автомашины зуны дугуй хүртэл халтирч осол аваар нэмэгдэх эрсдэл үүсээд байгаа учраас аймаг орон нутаг осол аваараас сэргийлж мотоциклын хөдөлгөөнийг хориод байгаа юм. Харин Улаанбаатар хотод мотоцикл битгий хэл унадаг дугуй унахыг хориглоогүй байна. Хэдийгээр нийслэлийн гудамж талбай тэр чигтээ цас орсноос үүдэж мөстсөн ч хүүхэд залуусын дугуйн хэрэглээ төдийлөн буураагүй байгаа юм.


