УИХ-ын гишүүн Ж.Баясгалан мэдээлэл хийж, 2026 оны улсын төсөвт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлаар мэдээлэл өгч байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд төсвийн ажлын хэсгийн хуралдаан болж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, болоод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийн асуудлаар шийдэлд хүржээ. Энэхүү шийдэлд ирэх онд 6 хувиар буюу 17 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр оруулж ирсэн Засгийн газрын саналыг 20 хүртэлх хувиар буюу 80 хүртэлх хувиар нэмэгдүүлэх санал дээр нэгдсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болоод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийг 20 хувиар нэмэхэд 30 орчим тэрбум төгрөг шаардагдах бөгөөд зам тавихаар төсөвлөсөн мөнгийг дээрх тэтгэмжид оруулъя хэмээн тохиролцоод хүрсэн гэнэ. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалагчийн тэтгэмжийг нэмэх санхүүгийн эх үүсвэрийг 2026 оны төсөвт суулгаж чадаагүй байна. Гэхдээ 2027 оны төсөвт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны тэтгэмжийг заавал суулгаж нэмэгдүүлнэ хэмээн УИХ-ын гишүүн Ж.Баясгалан мэдэгдлээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. Алтанцэцэг2026 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 17 мянгаар нэмэх байсныг 80 мянга болгож нэмлээ
- 2025/11/10
- •
- 4 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
