horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

ЗГ: ЭМДС-ын хулгайг цэгцлэх замаар эмч нарын цалинг 3 сая төгрөгт хүргэнэ

post-img

Эмч нар 2025 оны арваннэгдүгээр сарын 13-наас буюу ирэх Пүрэв гаригаас ажил хаялт зарлахаа мэдэгдээд байгаа. Эрүүл мэндийн салбарын ажилчид цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг төр засгаас шаардаж байгаа билээ. Тэгвэл засгийн газраас өчигдөр мэдээлэл өгөхдөө “Эрүүл мэндийн даатгалын санд реформ хийх замаар эмч нарын гар дээр очих цалинг 3 сая төгрөгр хүргэнэ гэж мэдэгдсэн. Хэрэв эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтыг сайжруулчихвал эмч нарт очих урамшуулал нэмэгдэж эмч нарт очих цалин мөнгөний эх үүсвэр нэмэгдэх бололцоотой хэмээн тайлбарлаж байна. Харин 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгож, эмч нарын үндсэн цалинг өсгөнө хэмээн мэдэгдээд буй. УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан тэргүүтэй УИХ-ын 40 гаруй гишүүн нэгдэж, төсөв болон эрүүл мэндийн байгууллагуудын бүтцийн хувьд шинэчлэл хийх тухай ярьж байгаа юм. Энэ хүрээнд цалин хөлс нь энэ жил, ирэх жилийн хувьд эмч, эрүүл мэндийн байгууллагын цалинг тодорхой үе шаттай нэмэгдүүлнэ. Түүнчлэн ирэх 2026 онд Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт тав дахин нэмэгдсэн гэж мэдэгдэж байгаа ч энэ мөнгө зөвхөн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн нэмэгдэл гэдгийг УИХ-ын гишүүн Д.Ганмаа мэдэгдээд байгаа билээ.

Мөн ирэх жилээс эрүүл мэндийн үйлчилгээний зарим хэсгийг хамтын төлбөрийн системд нэвтрүүлэх замаар эрүүл мэндийн салбартаа дэм болно гэж мэдэгдээд байна.

0/1000