Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд 240 ортой цэцэрлэгийн барилга барьж дуусан, улсын комисс хүлээн авлаа. Тус барилга тэнхлэгээрээ 47 x 24 м хэмжээтэй, хагас зоорьтой, 2 давхар, нийт 2857 м.кв талбайтай. Түүнчлэн бүлгийн өрөө, чийрэгжүүлэх болон дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Тус ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Арвин өргөө констракшн” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.





